Эрчүүд, бүсгүйчүүд болон гэр бүлийн хосуудын тоглоом
Lovelytoys

✨ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ НЬ ХУВИА ХИЧЭЭСЭН ХЭРЭГ БИШ

2026.06.09·1 мин унших
✨ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ НЬ ХУВИА ХИЧЭЭСЭН ХЭРЭГ БИШ

Бүсгүйчүүд ээ, өнөөдөр хэдүүлээ нэг зүйлийг маш сайн ухаарч, өөртөө зөвшөөрөх хэрэгтэй байна. Энэ бол ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ, ӨӨРТӨӨ ТААШААЛ БЭЛЭГЛЭХ БОЛ ХУВИА ХИЧЭЭСЭН ХЭРЭГ ОГТ БИШ.

Бид бусдыг халамжлах, ажлаа амжуулах, гэр бүл, хамтрагчдаа цаг гаргах гэсээр яг өөрийнхөө бие махбод, сэтгэл зүйн гүн дэх хэрэгцээг хамгийн сүүлд тавьчихдаг уу? "Би юу хүсэж байна вэ?" гэж өөрөөсөө асуухаас ч эмээдэг үе бий.

🧠 Тархинд суусан "Буруу" сэтгэлгээг арчиж хая

Зөвхөн орон дотор биш, амьдрал дээр ч эмэгтэй хүнийг "дуугүй, даруухан, хүлээцтэй" байх ёстой гэх хуучинсаг үзэл нь биднийг өөрийн биеэ таньж мэдэх, хүслээ илэрхийлэхэд маань том хаалт болдог. Гэтэл таашаал мэдрэх, өөрийнхөө биеийг хайрлах нь хэн нэгнээс хамааралтай байх албагүй.

Энэ бол зөвхөн "ТА" болон "ТАНЫ БИЕ"-ийн хоорондох хамгийн нандин, хамгийн чөлөөтэй холбоо юм. Жинхэнэ премиум амьдралын хэв маяг (Lifestyle) бол өөрийнхөө хүсэл, мэдрэмжийг ичилгүйгээр таньж мэдэхээс эхэлдэг.

🌿 Өөртөө цаг гаргах "Энгийн зан үйл"

  1. 1. Уур амьсгалыг бүрдүүл: Өөртөө зориулж анхилуун үнэртэй лаа асаа, дуртай зөөлөн хөгжмөө тавь.

  2. 2. Биеэ сулла: Өдрийн стресс, бусдын тухай бодлоо түр хажуудаа тавиад, зөвхөн өөрийнхөө арьс, биеийн хэмнэлд анхаарлаа хандуул.

  3. 3. Мэдрэмжээ тань: Өөрийн биеийг юунд дуртай, ямар хүрэлтэд хамгийн их хариу үйлдэл үзүүлж байгааг таньж мэдсэн эмэгтэй хүн харилцаандаа ч илүү өөртөө итгэлтэй, илүү гэрэлтсэн халуухан байж чаддаг.

Хуурамч жүжиглэлтийг цуцалж, жинхэнэ бодит мэдрэмжээр өөрийгөө цэнэглэх цаг болсон.

🤍 Та хамгийн сүүлд хэзээ зөвхөн өөртөө цаг гаргаж, биеэ сонссон бэ? Мэдрэмжээ нуулгүй сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

💬 Танд өөрийнхөө ертөнцийг нээж, жинхэнэ таашаалыг мэдрэхэд туслах жижигхэн "нууц вибратор"-ний мэдээллийг доор үлдээлээ... 👇 👇

Lovelytoys.mn
Lovely Lifestyle
SINCE 2011